Бидний тухай

Микро Лизинг

Микро Лизинг ХХК танилцуулга

about.page-title

Микро Лизинг ХХК танилцуулга

Ганболд
Булганчимэг

Гүйцэтгэх захирал

Компанийн товч танилцуулга

Микро Лизинг ХХК нь 2019 онд байгуулагдан 2024 оноос иргэд, Аж ахуй нэгжид санхүүгийн түрээсийн үйл ажиллагааг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж эхлээд байна

Бидний үйл ажиллагаа иргэд, өрх гэр бүл болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг түргэн хугацаанд, эрсдэлгүйгээр хангах, тэдгээрийн хөрөнгийг ашигтай байршуулах, үр өгөөжийг өсгөх талаар зөвлөгөө өгч хамтран ажиллахад чиглэнэ.

Бид харилцагчдын хэрэгцээ шаардлагыг тогтмол судалж, тэдгээрийн эрэлтэд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох ба үргэлжид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх мэргэжлийн хамт олны бүтээлч хандлагыг ямагт дэмжин ажиллана.

Иргэд, өрх гэр бүлд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно. Мөн харилцагчдаа сонсох нь бидний тэргүүн үүрэг бөгөөд харилцагчийн халамжийн бодлогоор санхүүгийн салбартаа шинэлэг уур амьсгал, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, байнга хөгжүүлэх болно.

Микро Лизинг ХХК нь хөрөнгө оруулагч, хамтрагчдын хөрөнгийг боломжит хамгийн өндөр түвшинд өсгөх, харилцагчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаснаар урт удаан хугацааны бүтээлч хамтын ажиллагаа, амьд харилцааг үүсгэн бэхжүүлэхийг зорилтоо болгоно.

Микро Лизинг ХХК

Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Сайн сайхан ирээдүйн төлөө

Алсын хараа

Алсын хараа

Үргэлжид шинэлэг, ухаалаг шийдэлт бүтээгдэхүүн үйлчилгээ, тасралтгүй хөгжих баг, бүтээлч хандлагын хамтаар бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч нь байх

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Бид харилцагчаа дээдэлсэн, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг ухаалаг, төгс шийдлээр хүргэх, бүтээлч, эерэг хандлагатай, эвсэг хамт олон байна

Үнэт зүйлс

Үнэт зүйлс

Харилцаа:
Сэтгэл зүтгэл шингэсэн, урт удаан хугацааны амьд харилцаа, бүтээлч хамтын ажиллагаа

Харилцагч:
Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээний тасралтгүй хөгжлийн үндэс болсон харилцагчид

Микро Лизинг ХХК

Санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн

Сайн сайхан ирээдүйн төлөө

Хэрэглээний лизинг

Хэрэглээний лизинг

Иргэн, байгууллага нь хэрэгцээндээ зориулж 1-ээс дээш жилийн эдэлгээтэй гэр ахуйн цахилгаан бараа, гар утас, ухаалаг цаг, үнэт эдлэл, тавилга, төгөлдөр хуур зэрэг эд зүйлийг худалдан авахад зориулан барааны төлбөрийг зээлдэгчийн нэрийн өмнөөс хамтран ажиллах гэрээт байгууллагад шилжүүлэн олгох санхүүгийн түрээсийн үйлчилгээ юм.
Сэргээгдэх эрчим хүч, ногоон лизинг

Сэргээгдэх эрчим хүч, ногоон лизинг

Иргэд болон ААН-үүд хэрэгцээндээ зориулж сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний системүүдийг айл өрх, албан байгууллагад нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад зориулсан санхүүгийн түрээс.
Уул уурхайн хүнд механизмын лизинг

Уул уурхайн хүнд механизмын лизинг

Хамтрагч байгууллагуудаас уул уурхай, зам барилга, ачаа тээврийн үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмж, техник, тусгай зориулалтын машин механизм худалдан авахад зориулан олгох санхүүгийн түрээсийн үйлчилгээ юм.
Автомашины лизинг

Автомашины лизинг

Иргэд болон аж ахуйн нэгжүүд хэрэгцээндээ зориулж гаалиар орж ирсэн МУ-д яваагүй автомашин худалдан авахад зориулан олгох санхүүгийн түрээсийн үйлчилгээ юм.
Автомашины лизинг (дугаартай)

Автомашины лизинг (дугаартай)

Иргэд болон аж ахуйн нэгжүүд хэрэгцээндээ зориулж гаалиар орж ирсэн болон МУ-д явж байсан, дугаар авсан автомашин худалдан авахад зориулан олгох санхүүгийн түрээсийн үйлчилгээ юм.

Микро Лизинг ХХК

Санал хүсэлт илгээх

Сайн сайхан ирээдүйн төлөө